Малчид, тариаланчдад шагнал гардууллаа

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-28 17:59:50

Булган /МОНЦАМЭ/ “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн босгон дээр төрийн болон аймгийн шагнал хүртсэн хүмүүст Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Д.Ариун-Эрдрэнэ нар шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор төрийн захиргааны ахмад ажилтан Ж.Мөнх-Очир, Д.Батчулуун, Д.Тоймаа, “Алтан гадас” одонгоор Баяннуур сумын сургуулийн захирал Ч.Сарантуяа, “ЭБЦДС” ТӨХК-ийн салбарын захирал Б.Батцогоо, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ж.Оюунтуяа нарын хүмүүс шагнуулсныг гардууллаа.

Мөн энэ жил “Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагнал” хүртсэн болон “Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн тэргүүний тариаланч”, “Аймгийн тэргүүний ногоочин”, “Аймгийн тэргүүний жимсчин”-ээр шалгарсан хүмүүст шагналыг  олголоо.  

Холбоотой мэдээ