Хурдан морины медалиа Булганчууд өөрсдөө хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн баяр наадмын хурдан морины медаль бэлэн болжээ. Аймгийн уугуул уран дархан дархан н.Зоригтбаатар, н.Болдбаатар нар энэхүү медалиудыг урлаж орон нутагт анх удаа нутгийн дархчуудынхаа бүтээлээр хурдан хүлгүүдээ мялаахаар боллоо.
Тус медалиудыг баяр наадмыг зохион байгуулах төсвөөс гаргасан байна. Алт, мөнгө, хүрэл гэсэн 3 төрлийн медаль хийжээ. Хэдэн морь уралдах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өнөө өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл хурдан морьдын уралдааны бүртгэл болж байна.
П.Батням