Булган аймгийн баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-21 11:45:18

 Булган аймгийн баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Наадамд ирсэн хүндэт зочдыг хүлээн авч байрлуулах, тэдэнд орон нутгийн музей үзүүлэх, Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөх, баяр наадмын хүндэтгэлийн хурал, хүндэтгэлийн концерт болох бол 22, 23 - нд морь, сур, бөх мөн үдшийн цэнгүүн болох юм. Наадмын өдрүүдэд бороо орохыг анхааруулсан тул аймгийн ОБГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

П.Батням

Холбоотой мэдээ