"Илүүдэл жингүй- Эртэч Монгол" аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-17 13:51:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнүүлж буй “Илүүдэл жингүй- Эртэч Монгол” аянд Сүхбаатарчууд нэгдлээ. Аймгийн БТСГ-аас аяны нээлтийг 2 дугаар сарын 16-нд Усан спорт сургалтын төвтэй хамтран зохион байгуулав.

Нээлтэд 60 гаруй иргэн оролцсон бөгөөд БТСГ-ын хөдөлгөөн, гемнастикийн багш Б.Болортуяагийн удирдлагаар хамтдаа дасгал хөдөлгөөн хийжээ. Улмаар үүнийг цаашид хэвшил болгож, бүхий л насны иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа. Сүхбаатар аймагт ахмадуудын эртэч клуб, дугуйн клубийнхэн гээд тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс байдаг тэд ихэвчлэн ахимаг насныхан байдаг байна. Тиймээс хүүхэд залуусыг илүү идэвхтэй байхыг уриалав.

Дээрх аяны хүрээнд аймгийн БТСГ-ын А, Б заал, сумдын спорт заалууд өглөөний 06:00- 08:00 цагийн хооронд нээлттэй байх ба мөн Ханан фитнес клубт өглөөний цагаар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ