“Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөр боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-18 11:05:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ энэ жил “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Аймгийн Засаг дарга уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсгийг Бүрэгхангай сумын ИТХ-ын дарга Д.Отгонтуяа ахлах бөгөөд нарийн бичгийн даргаар аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр ажиллана. Татвар, газрын харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг мэргэжлийн байгууллагатай хамтарч, Монгол Улсын захиргааны ерөнхий хуулийн дагуу бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, энэ оны эхний хагаст багтаан аймгийн ИТХ-д танилцуулахаар төлөвлөөд байна.

            Тус аймгийн 11 сумын нутаг дэвсгэрт 100 гаруй аж ахуйн нэгж  170,0 гаруй мянган га талбайд уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. 

Холбоотой мэдээ