“Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд Зэвсэгт хүчний 234-р анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-12 13:52:23

Булган /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Булган аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд Зэвсэгт хүчний 234-р анги тэргүүллээ. Хилийн цэргийн 0286-р анги дэд, аймгийн Онцгой байдлын газар гуравдугаар байр эзэллээ.

          Тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид жагсаалын ажиллагаа, гардан байлдааны үзүүлбэр, 10 км-ийн марш, буудлага, химийн норматив, байр зүй, гранат шидэлт зэрэг даалгаврыг гүйцэтгэж өрсөлдсөн юм.

Холбоотой мэдээ