УАШТ - ий медалийн эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-29 10:28:38

“Булган -2016” гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Тус тэмцээнд 29 багийн 300 гаруй тамирчидхурд хүч авхаалж самбаагаа сорьж уралдснаас 4х100 м-ийн буухиа тэмцээний төрөлд 1 дүгээр байранд Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р ангийн гал сөнөөгч аврагч О.Мөнхтунгалаг, Ч.Эрдэнэбилэг, Ч.Мөнгөнбаатар, Т.Цэен-Ойдов нар, 2-р байранд нийслэлийн ОБГ-ын ГТУА 10-р ангийн М.Оргил, Б.Лувсанбалдан, Б.Лхагва-Очир, Н.Амарсанаа нар 3-р байранд Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р ангийн О.Батсайхан, М.Батмөнх, Г.Даваадорж, Н.Нямдорж нар шалгарлаа. харин  саадтай 100 митрийн тэмцээний төрөлд 1-р байранд Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 56-р ангийн Я.Энхбаяр, 2-р байранд Булган аймгийн ГТУА 20-р ангийн салааны захирагч О.Батсайхан, 3-р байранд Төв аймгийн ГТУА 24-р ангийн Э.Энхбат нар шалгарсан бол байлдааны тархалтын төрлийн тэмцээнд 1-р байранд Булган аймгийн ГТУА 20-р ангийн баг тамирчид, 2-р байранд Орхон аймгийн ГТУА 58 –р ангийн баг тамирчид, 3-р байранд, НОБГ-ын ГТУА 14 –р ангийн баг тамирчид тус тус шалгарлаа. Хоёр төрөлтийн амжилтын эздээр 1-р байранд Булган аймгийн ОБГ-ын О.Батсайхан, 2-р байранд Төв аймгийн ОБГ-ын ГТУА 24-р ангийн Э.Энхбат, 3-р байранд Орхон аймгийн ОБГ-ын Я.Энхбаяр нар шалгарсан. Багийн амжилтаар нэгдүгээр байранд Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р ангийн баг тамирчид, хоёрдугаар байранд Нийслэлийн ОБГ-ын ГТУА 10-р ангийн баг тамирчид, Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 58 -р ангийн хамт олон тус тус шалгарлаа.

 

 

Холбоотой мэдээ