Тарвагыг зуслангийн бүсээс нүүлгэн шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас нийт 100 бодгаль тарвагыг барьж, Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.
Тухайн
газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотой
мониторинг судалгаа хийж байна.
“Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг
шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу Сонгинохайрхан
дүүргийн 24, 42, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний
энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс эдгээр тарвагыг барьжээ.
Суурьшлын
бүс тэлсэнтэй холбоотой нийслэлийн ногоон бүс дэх монгол тарвага /Marmota sibirica/-ны тархац
нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын
үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд их байгааг анхааруулсаар байгаа юм.