БУЛГАН: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан номын үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-08 16:41:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Төв номын сан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан хэлмэгдүүлэлттэй холбоотой ном, товхимлоор үзэсгэлэн гаргалаа.

Ерөнхий сайд А.Амар, төр нийгмийн зүтгэлтэн Д.Дамба, эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, нисгэгч Д.Шагдарсүрэн зэрэг хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн талаар 60 гаруй ном гарсныг олон нийтэд танилцуулж, хэлмэгдүүлэлтийн сургамж, түүхэн бодит үнэнийг уншигчдад хүргэж, соён гэгээрүүлэх ажил хийж байна. Ж.Болдбаатар, Ё.Отгонбаяр нарын бүтээлүүд дийлэнх нь байгаа бөгөөд “Амар сайд”, “Миний хоцрогдсоныг дэлхий мэднэ”, “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Талд ассан түймэр”, “Дашийн Дамба” зэрэг бүтээлийг дэлгэн тавьсан байна.

Тус аймагт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан нэрэмжит газар, хөшөө дурсгал 10, суварга, дурсгалын багана тус бүр хоёр байдаг аж.

Холбоотой мэдээ