"Дундговь-2023" Монголын анхдугаар элсний наадам хоёр өдрийн турш үргэлжилж аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-18 11:14:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дундговь 2023" Монголын анхдугаар элсний наадам хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.


Волейбол, тэкбол, бадминтон, бөхийн төрлөөр явагдсан энэ удаагийн наадам нийт 14 багийн 120 гаруй тамирчин өрсөлдөж М.Бат-Очир ахлагчтай ШУТИС-ийн баг тэргүүн байрт шалгарсан бол Ө.Баярсайхан ахлагчтай ҮБТДС-ийн баг, Ч.Амарсанаа ахлагчтай МУБИС-ийн БТС-ийн баг хоёр, гуравдугаарт байрт оржээ.

 

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат орон нутагт спорт, олимпизм, шинэлэг спортын төрлүүдийг сурталчлах нь олон талын ач холбогдолтойг онцолсон байна.

 

Холбоотой мэдээ