"Фүкүшима-1" станцын усыг Хятад улс бие даан шинжлэх сонирхлоо илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-23 17:16:23

БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /Kyodo/. "Фүкүшима-1" атомын цахилгаан станцаас далайд асгаж буй цэвэрлэсэн усыг бие даан шинжлэх сонирхлоо Бээжин илэрхийллээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тус улсад айлчилж буй Комэйто намын дарга Ямагүчи Нацүотай өнөөдөр уулзах үеэрээ мэдэгджээ.


“Далайд асгаж буй АЦС-ын усыг Хятад улс бие даан шинжлэх боломжийг бүрдүүлж өгнө гэдэгт бид найдаж байна” гэж Ван И хэлсэн байна.  Комэйто нам нь Ерөнхий сайд Кишида Фүмио тэргүүтэй Японы Либерал ардчилсан намын тэргүүлдэг эрх баригч эвсэлд багтдаг.


Ван И Япон, Хятадын хооронд энх тайван, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 45 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаад хоёр орны "түүхэн уламжлалд суурилсан харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ.


2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас Японы зүүн хойд нутагт оршдог АЦС-ын осол гарсан юм. Одоогийн байдлаар цөмийн хайлсан түлшийг хөргөхөд ашигласан 1.34 сая тонн ус нөөцлөгдөөд байгаа бөгөөд цэвэрлэсэн усыг үе шаттайгаар далайд асгаж эхэлсэн бөгөөд энэ ажиллагаанд 30-40 жил шаардлагатай.

Холбоотой мэдээ