Монгол, Хятадын хилийн боомт 3 хоног ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-09-28 11:59:30

БНХАУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомт түр амарна.

Хоёр улсын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх 10 дугаар сарын 1-3-ны өдөр ажиллахгүй. Энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Учир нь , энэ өдрүүдэд БНХАУ-ын тусгаар тогтнолын баяр болох юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ