Тусгай дугаарууд руу шууд залгах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-06 14:10:49

Булган аймгийн иргэд түргэн тусламж, цагдаа, гал командын 101, 102, 103 утсуудад шууд залгах боломжтой боллоо.

Тусгай дугаарын дээрх  утсуудад орон нутгийн иргэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл өгөхөөр залгахдаа урд нь угтвар код  болох 7034,7035  гэж залгадаг байсан хүндрэлийг арилгахаар үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажилласны дүнд дээрх тусгай дугаарын утсуудад шууд холбогдох боломжтой болжээ. Жи-мобайл, Скайтел, Мобиком компаний хэрэглэгчид 2016 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бол Юнител компани техникийн нөхцлөө бүрдүүлэхээр ажиллаж байна. Тун удахгүй мөн Юнителийн хэрэглэгчид ч шууд залгадаг болно. Мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг өглөө.                          

                               П.Батням

 

 

Холбоотой мэдээ