“Цэвэрч иргэн-цэмцгэр хот” аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Цэвэрч иргэн- цэмцгэр хот” аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 18-наас эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.
Тус аянбг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн
Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба
хамтран зохион байгуулж буй юм. Аяны хүрээнд гудамж
талбай, олон нийтийн газарт үүссэн хур хог, ахуйн болон аюултай хог хаягдал
бусад төрлийн бохирдлоос сэргийлэх,
гудамж талбай, олон нийтийн газарт нус, цэр, шүлс хаясан иргэдийг
Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох юм. Мөн аялж зугаалахдаа ил задгай хог хаяхгүй
байхыг уриалж, урьдчилан
сэргийлэх, зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, хариуцлага тооцох сошиал
нөлөөллийн ажил зохион байгуулна.
НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Мөнхцэцэг, “Аяны хүрээнд 3517 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь засуулах, холбогдох байгууллагатай хамтран арилгуулж байна. Иргэд “Цахим эко цагдаа” фейсбүүк группт нэгдэн, зөвшөөрөлгүй газар хог хаяж байгааг зургаар баримтжуулж мэдээлснээр цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч, хариуцлага тооцож, мэдээлэх боломжтой болж байгаа. Ингэснээр хүн торгохоос илүү нийслэлийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг ханган, эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх юм” гэв.
Мөн тэрбээр иргэд үүргээ биелүүлж, хууль
тогтоомж зөрчихгүй, ил задгай хог хаяхгүй, хогоо зориулалтын цэгт хаяж
хэвшихийг уриаллаа.