ДОРНОГОВЬ: Ургац хураалт 38.9 хувьтай

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
erdenebulgan@montsame.mn
2024-09-13 12:36:51

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн тариаланчид энэ жил 217.8 га талбайд тариалалт хийж, 640 гаруй тонн ургац хураан авахаар төлөвлөжээ.


Өнөөдрийн байдлаар 60 тонн төмс, 107 тонн хүнсний ногоо хураан авч, ургац хураалт 38,9 хувьтай үргэлжилж буй. Өнгөрсөн жил “Шинэ хөдөө” төслийн хүрээнд БНСУ-д үйлдвэрлэсэн хүлэмж, тармуур, комбайн, 20 трактор, усны нөөцийн сав зэргийг сумдын хүнсний ногоо эрхлэгч, компани аж ахуйн нэгжүүдэд гардуулсан нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамгаалагдсан хөрсний тариалан эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн байна.     


Орон нутагтаа 1000 м.кв өвлийн хүлэмж, 21000 м.кв зуны хүлэмжид тариалалт хийж, урьд оноос хүлэмжийн тариалалтыг 7000 м.кв-аар нэмэгдүүлжээ.

Холбоотой мэдээ