Хүүхэлдэйн театрынхан багачуудад 50 хувийн хямдралтай тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-13 18:38:03

Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Намар цагийн тоглолт"-оор хүүхэд багачууддаа бэлэг барих гэж байна.

Тус театрынхан 2 дахь жилдээ жүжгийн багц гаргаж байгаа бөгөөд энэ удаа хүүхдийн жүжиг, хүүхэлдэйн жүжиг гэсэн тус бүр 3, 3 жүжгээс бүрдсэн 2 багц гаргалаа.

Долоо хоног бүрийн амралтын өдрөөр үзэх жүжгүүд нь “Долоон дэлбээт цэцэг”, “Болдоггүй бор өвгөн”, “Тэнэг бяцхан хулгана” жүжиг буюу хүүхэлдэйн жүжгийн багц. “Том хамарт одой”, “Лусын хааны охид”, “Арван хоёр сар” жүжиг буюу хүүхдийн жүжгийн багц болгон тоглох юм. Энэхүү багц хөтөлбөр нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 5000 төгрөгийн үнэтэй аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ