Паралимпд оролцох тамирчдын зардлыг урлагийнхан тоглолтоороо ивээн тэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-14 18:00:36

"Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан  тоглолт өнөөдөр “Улаанбаатар палас”-ын их танхимд болно.

Энэ тоглолт нь удахгүй болох паралимпын эрх авахын төлөө Монголын хараагүй иргэдийн баг тамирчдыг Азийн хонхтой бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь хувь нэмэр оруулах юм. 

Учир нь, манай баг тамирчид бэлтгэл сайн базаасан ч зардлын мөнгөө олж чадаагүй байна. Тиймээс МУГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Л.Чаминчулуун, С.Хүрэлбаатар, Ч.Амаржаргал нараар ахлуулсан дуучид тэдэнд тусламжийн гараа сунгаж хандивын тоглолт хийж, орлогоороо замын зардлыг нь шийдвэрлэхээр болжээ. 

БНХАУ-ын Ханьжоу хотод ирэх сарын 5-13-нд болох тус тэмцээнд манай баг тамирчид дасгалжуулагч, эмч, орчуулагч гэсэн нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.

Ж.Болор

Холбоотой мэдээ