Сумын Засаг дарга иргэдийнхээ санал санаачилгыг дэмжихээ илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-02 16:33:49

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын ард иргэд 2016 онд 411 шинэ гишүүнээр бүл нэмж, 22 мянга гаруй иргэнтэй болжээ.

Сүхбаатар суманд 2016 онд төр улсын тулгуур үндэс болсон 83 шинэ гэр бүл тооноо өргөн тулгаа тулсан байна. Мөн монгол түмний минь гол баялаг болсон эрдэнэт мал сүргээ Сүхбаатарчууд 19 мянгад хүргэсэн амжилтаар 2016 оноо үджээ. Энэ их амжилтын эзэд болсон Сүхбаатарчуудаа ирэх 4 жилд жолоодон хөтлөх сумын шинэ Засаг дарга Т.Гантулга “ирж буй 2017 ондоо ард иргэдийнхээ санал санаачлагыг дэмжсэн, айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлсэн” олон олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ амаллаа.

Мөн “сум орон нутгийнхаа хөгжлийн замыг хурдасгаж, эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр ажралгүй даван туулах болно” хэмээн шинэ оны ажлын анхны өдрөө Сүхбаатар сумынхаа иргэдэд хандаж хэллээ.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ