Боловсрол, соёл, урлагийн салбарт 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-19 17:36:19
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн өнөөдөр болж байна. Уг зөвлөлгөөнөөр өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэж, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа чиглэл төлөвлөгөөг хэлэлцэн батлах аж.
Аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарт 2018 онд 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгджээ. Үүний 60 гаруй хувь нь боловсролын салбарт зориулагдах юм байна. Тухайлбал, энэ онд 7 сургууль, цэцэрлэг, соёлын төв шинээр баригдаж, 6 сургууль цэцэрлэг улсын төсвөөр засвар хийгдэж, 6 дотуур байранд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр засвар, тохижилт хийгдэх аж.
Мөн зөвлөлгөөний үеэр өнгөрсөн онд амжилт бүтээлээр дүүрэн ажилласан сургууль, цэцэрлэг, соёлын төвийг шалгаруулж шагнаж урамшуулах юм байна. 
 Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн маргааш өндөрлөх юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ