Л.Чинбат, Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-13 18:02:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат анхныхаа тушаалыг гаргаж, тус холбооны гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилсон байна.

Одоогоор тус холбоо хоёр тэргүүн, хоёр тамгатай байгаа гэж олон түмэн харж байна. Харин хэн нь МҮБХ-ны тэргүүн, аль тамга нь хүчин төгөлдөр гэдгийг батлан мэдэгдэх шүүхийн шийдвэр тодорхой бус гэсэн эргэлзээ олон түмний дунд байгаа нь нууц биш. МҮБХ-ны албан ёсны тэргүүн нь Л.Чинбат бөгөөд түүний хэрэглэж буй тамга тэмдэг хүчин төгөлдөр гэдгийг Дархан аварга Х.Баянмөнх онцлон хэлсэн. 

Р.Нямдоржийн хэрэглэж буй тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, түүнийг тус холбоог 16 жил хууль бусаар удирдсан хэмээн шүүхийн 6 удаагийн шийдвэр гарсныг баримт нотолгоотой харуулсан байдаг. Энэ маргааныг хэн, ямар байгууллага эцэслэн шийдвэрлэх нь өнөөдөр тодорхойгүй байна.





 
Холбоотой мэдээ