Тайваньд зэвсэг худалдахаа болихыг АНУ-д уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. Тайваньд зэвсэг худалдахаа больж, Хятад-АНУ-ын харилцаанд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг АНУ-д Хятад улс уриалжээ.
“Тайваньд зэвсэг худалдаж буй нь эмзэг бөгөөд аюултай асуудал гэдгийг АНУ бүрэн ойлгох хэрэгтэй. АНУ үүрэг хариуцлагаа ухамсарлан, Тайваньд зэвсэг худалдахаа зогсоох хэрэгтэй бөгөөд Хятад-Тайванийн харилцаа энхийн замаар өрнөх, Хятад-АНУ-ын харилцаанд нийцтэй ажиллагаа явуулах нь зүйтэй” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй хэлсэн байна.
Пуужин тээгч хоёр хөлөг онгоцыг Тайваньд худалдахыг “Обамагийн Засгийн газар” энэ долоо хоногт зөвшөөрөх бололтой байна гэж “Reuters” агентлаг мэдээлсний дараа, тогтмол болдог хэвлэлийн хурлын үеэр Хун байр сууриа илэрхийлсэн байна.
Тайваньд зэвсэг худалдахыг Хятад “эрс, тодорхой, тууштай” эсэргүүцдэг гэж Хун хэлжээ.
Хятад, Тайвань, АНУ-ын, ялангуяа, 1982 оны 8 дугаар сарын 17-нд хийсэн гурван талын хамтарсан албан ёсны мэдэгдлийг зэвсгийн худалдаа ноцтой зөрчиж байна. Хамтарсан албан ёсны мэдэгдлийн дагуу, Тайваньд зэвсэг худалдахаа аажмаар багасгаж, цаашлаад зогсоохыг АНУ амласан юм.
Х.Аминаа