БНХАУ, Өмнөд Солонгос хоорондын чөлөөт худалдааны гэрээ хэрэгжиж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСӨҮЛ. /NHK/. Гурван жил хэлэлцсэний эцэст БНХАУ, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны гэрээ хэрэгжиж эхэллээ.
Ням гарагаас хэрэгжиж эхэлсэн уг гэрээний хүрээнд Өмнөд Солонгосын 4100 гаруй бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ, БНХАУ-ын 960 гаруй бүтээгдэхүүнийг татваргүй болгосон байна.
Мөн бусад бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг цаашид бууруулах ажээ. Хоёр улсын хооронд худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний 90 орчим хувьд ирэх 20 жилд татвар ноогдуулахааргүй болжээ.
Хамгийн том худалдааны түнш болох БНХАУ-тай байгуулсан гэрээний ачаар экспортоо нэмэгдүүлнэ гэж Өмнөд Солонгос найдаж байна. Гэвч чөлөөт худалдааны уг гэрээ хоёр талд хязгаарлагдмал нөлөөтэй гэж зарим шинжээч үзжээ.
Учир нь Өмнөд Солонгосын автомашинууд болон БНХАУ-ын хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн, тухайлбал, будаа, үхрийн мах зэрэгт ноогдуулах татвар хэвээр үлдэх ажээ.
Номхон далай дамнасан түншлэлд нэгдэх хэрэгтэй гэсэн уриалга Өмнөд Солонгост газар авч байна. Номхон далай дамнасан түншлэлийн гэрээг 10 дугаар сард байгуулсан билээ.
Д.Нямтулга