СЭЛЭНГЭ: Нийгмийн өмнө хариуцлагатай эр хүн байх ойлголтыг эзэмшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-15 12:48:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд олон чухал үйл ажиллагааг зохион явуулж байна.

 

Үүний нэг хэсэг болох “Гурван-Э” буюу “Эх орон-Эр цэрэг-Эрдэм мэдлэг” сэдвийн хүрээнд эрэгтэй сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулжээ.

 

Энэхүү үйл ажиллагааг Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгулсан аж. Энд тус сумын Б.Ренчиний нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 35 эрэгтэй сурагч оролцжээ.

 

Тус сургалтыг аймгийн Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Мөнгөнцоож удирдан явуулсан байна. Сургалтын үеэр сурагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, харилцан ярилцжээ. 

Related news