Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Бейсенийг сонгохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ.
Хуралдааны
эхэнд УИХ дахь МАН-ын
бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-д суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс
сонгогдсон гишүүдийн тоог харгалзан, Байнгын хороодыг хуваарилсан талаар танилцуулж,
УИХ дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдахаар
болсон гэв.
УИХ дахь АН-ын
бүлгийн дарга О.Цогтгэрэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хорооны даргаар УИХ-ын Б.Бейсенг сонгохоор шийдэхдээ нэр
дэвшигчийн сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзсаныг онцолсон юм.
Буланы Бейсен нь 1972-1982 онд Байн-Өлгий аймгийн Өлгий сумын 10 жилийн 1
дунд сургууль, 1982-1988 онд АУДС-ийг
хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр,
клиникийн профессор цолтой. Тэрбээр,
1989-1991 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрны мэс заслын их эмч, 1991-1995
онд Нэгдсэн эмнэлгийн
мэс заслын их эмч, 1995-1998
онд тус эмнэлгийн мэс
заслийн тасгийн эрхлэгч, 1998-2004 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их
эмч, 2004-2012 онд Баян-Өлгий аймгийн мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч, 2012-2016 онд аймгийн
Нэгдсэн эмнэлгийн дарга, 2016 оноос мөн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж
байна.
Гишүүд 2024-2028 онд малын индескжүүлсэн даатгал, газар
тариалангийн хөгжил, бэлчээр ашиглалт, мал махны экспортыг нэмэх, агаарын
бохирдол зэрэг байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх,
салбарын яамдтай холбоотой ажиллаж хууль эрх зүйн орчныг сайжруулахад хэрхэн ажиллах талаар тодруулжээ.
Ингээд УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Б.Бейсенийг Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих талаар санал хураахад,
гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир чуулганы
нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.