УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ч.Ундрамыг томилохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар илтгэв.
Гишүүн Ч.Ундрам 1982
онд төрсөн, англи, орос, япон хэлтэй. Нийслэлийн 23 дугаар сургуульд суралцаж
байгаад сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын Terry Sanford ахлах
сургуульд суралцан, 1999 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2003
онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуулийг бакалавр зэрэгтэй
төгсөж, 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн
бизнесийн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн
засгийн сургуульд “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн
төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын
зэрэг хамгаалсан. 2010-2013 онд МУИС-ийн сургуулийн Эдийн засгийн сургуульд ахлах багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, 2013 оноос МУИС-ийн захиргаанд Сургалтын албаны дарга, 2017-2018 онд МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд
захирал, 2018-2020 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар, 2020 оноос УИХ2ын гишүүнээр сонгогдон ажиллаж
байна.
УИХ-ын гишүүн
Ч.Ундрамыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэйг хуралдаанд оролцсон
гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны анал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх төлөөллөөр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томилсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас
мэдээллээ.