ДОРНОГОВЬ: “Эрдэнэт сүргийн эзэд” малчдын нэгдсэн сургалт, өдөрлөг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-15 11:37:36

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас “Эрдэнэт сүргийн эзэд” малчдын нэгдсэн сургалт өдөрлөгийг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай зохион байгуулж байна.


Малчдын өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн малчдын сургалт өдөрлөгийн үеэр цэцэрлэгт малчдын хүүхдүүдийг авах, эрүүл мэндийн чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нарын эрт илрүүлэг үзлэг оношилгоо, Засаг даргын ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажил, “Шинэ хоршоо, чинээлэг малчин” хөдөлгөөн, “Малчны тухай хууль” тогтоомж, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл хүргэж, мал сүргээ өсгөн үржүүлсэн зарим малчныг шагнаж урамшуулах юм.




Мөн “Иргэн бүр санаачлагч, өрх бүр үйлдвэрлэгч” нэртэй үзэсгэлэн худалдаа, хурдан тэмээ, тором, тэмээн пологийн уралдаан зохион байгуулж, сайхан тэмээтэй хос, шилмэл ингэ, буур шалгаруулна. Эрдэнэ сум өнгөрсөн онд 102.8 мянган мал тоолуулсан бөгөөд адуун сүргийнхээ тоогоор аймагтаа эхний гуравт бичигдэж байна. Тус сум нийт 10.7 мянган адуутай.

Related news