batjargal@montsame.mn
2024-04-29 00:30:35
Булган аймагт байшин, орон сууцны тооллого эхэллээ
Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт  байшин, орон сууцны 2019 оны улсын тооллого эхэллээ. Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 08-ны өдөр хүртэл аймгийн нутаг дэвсгэрт байгаа бүх өрхийн байшин, гэр, орон сууцыг тоолох юм байна. Нийтдээ 23 тоологч сонгон авч байшин, орон сууцны улсын тооллогын зорилго, ач холбогдол, тооллогын үзүүлэлт, тодорхойлолт, мэдээ гаргах, дамжуулах зэрэг сэдвээр сургалт хийлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа айл, өрх амьдрах зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөсрөгийг тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцинй хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлэх, төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын суурь мэдээлэлтэй болох зорилгыг хэрэгжүүлэхэд улсын тооллогын зорилго чиглэж байгаа гэж аймгийн статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Нарантуяа ярилаа.
1714 өдөр