Бразилын Ерөнхийлөгч асан М.Темерийг суллажээ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/. Бразилийн Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Мишел Темерийг саатуулах арга хэмжээгээ шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл өөрчилжээ. Түүнийг саатуулахын оронд гэрийн хорионд байлгаж, сэжигтэн этгээдүүдтэй харьцахыг хориглосон байна. Түүнчлэн шүүх түүний эд хөрөнгийг битүүмжилж, гадаад паспортыг нь хураан авжээ.
1816 өдөр