“Дээлтэй монгол” наадам долоодугаар сарын 9-нд болно
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233
жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын
хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадмыг
Д.Сүхбаатарын талбайд ирэх сарын 9-нд зохион байгуулна.
415 өдөр