СҮХБААТАР: Нүдний үзлэгт 1500 иргэнийг хамрууллаа
Баруун-Урт /МОНЦАМЭ/. БНСУ, Сүхбаатар аймаг хоорондын
хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 1000
иргэнд нүдний хараа шалгах, зөвлөгөө өгөх, харааны болон хамгаалалтын шил
тааруулж өгөх үйл ажиллагаа энэ сарын 21, 22-ны өдрүүдэд боллоо. БНСУ-ын Yujin Optical төвийн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирж ажилласан бөгөөд үзүүлэх хүсэлтэй иргэд их
байсан учир хоёр өдрийн хугацаанд бүтэн үзлэг хийж, нийт 1500 иргэнийг
хамрууллаа.
806 өдөр