АРХАНГАЙ: Мод үржүүлгийн үйл ажиллагаанд 140.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас Сум дундын Ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор мод тарих ажлын суурь баазыг бий болгох, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийт 140.0 сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ.
911 өдөр