ӨМНӨГОВЬ: Дэлхийн аваргын тэмцээнээс тамирчид 11 медаль хүртжээ
Өмнөговь/МОНЦАМЭ/ Унгар улсын Будапешт хотод 2022 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд “Hungurian Sport Kempo Federation” холбооноос зохион байгуулсан холимог тулаан, кик боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Юлтимкс холимог тулааны тамирчин ЕБ-ийн 3-р сургуулийн 11в ангийн сурагч Рэнчинсэнгийн Эрхэмбаяр холимог тулааны 16-17 насны 58кг жингийн төрөлд алтан медаль, Кик боксын төрөлд алтан медаль, Жюү жицүгийн төрөлд алтан медаль, No ginii төрөлд алтан медаль, Юлтимкс холимог тулааны холбооны багш, дасгалжуулагч Нарантуяагийн Тайван-ертөнц Кик боксын төрөлд алтан медаль, Холимог тулааны төрөлд мөнгөн медаль, Жюү жицүгийн төрөлд мөнгөн медаль, No ginii төрөлд хүрэл медаль хүртсэн бол Юлтимкс холимог тулааны тамирчин Цолмонгийн Эрдэнэбаяр Кик боксын 71 кг жингийн төрөлд алтан медаль, Холимог тулааны төрлөөр мөнгөн медаль, Жюү жицүгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн бахархам амжилт гаргаж Өмнөговь аймгаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж тугаа мандуулан төрийн дуулалаа эгшиглүүллээ.Өмнөговь аймгийн "Юлтимакс" холимог тулааны холбоо нь 2022 онд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж хүүхэд залуусыг бэлтгэн бүс нутаг, олон улсын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож нийтдээ 53 медалийг сум орон нутагтаа авчраад байгаа юм.
909 өдөр