Т.Суреш Бабу: Йог нь бидний амьдралын хэвшилд эерэг сайн сайхан өөрчлөлт авч ирнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Олон улсын Йогийн өдрийн хүрээнд илгээсэн илгээлтдээ, “Өнөөдөр йог нь бидний оюун ухаан, бие махбод, сэтгэлгээг нэгтгэж байна. Сайн сайханд хүрэх зам нь йогоор дамжин хэрэгжинэ. Тиймээс йогийг олон нийтийн хөдөлгөөн болгож хувиргахыг хүсч байгаа бөгөөд даян дэлхийн энхтайван, эв зохицол, аз жаргалын төлөө эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна” хэмээжээ.
2476 өдөр