Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгууллаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол улсын
стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьцын хяналтын газар,
Монголбанк, Уул уурхай,хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн
агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран
алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг
сааруулах зорилгоор өнөөдөр Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан
авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгууллаа.Тус нэг цэгийн төвийг аймгийн
Стандарт хэмжил зүйн хэлтсийн байранд байгуулсан юм.
1992 өдөр