Грекийн парламентын сонгуульд СИРИЗА ялж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-09 16:31:09

МОСКВА. /RIA Novosti/.  Грекийн парламентын ээлжит бус сонгуульд хэт зүүний үзэлт СИРИЗА эвсэл 26.5 хувийн санал авч магадгүй тухай Ройтерс агентлаг “Pulse Poll” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүнгээс иш татан мэдээллээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, хоёрдугаарт барууны төвч үзэлт “Шинэ ардчилал” нам оржээ. Тус нам сонгуульд 26 хувийн санал авах төлөвтэй байна.

Грект парламентын ээлжит бус сонгууль есдүгээр сарын 20-нд болно. Зээлдүүлэгчидтэй шинэ санамж бичигт гарын үсэгт гарын үсэг зурах тухай Алексис Ципрасын Засгийн газрын шийдвэрийг СИРИЗА эвслээс сонгогдсон зарим  депутатын  дэмжлэгийг аваагүй бөгөөд үүний дараа хугацаанаас өмнө сонгууль явуулахаар товлосон юм. Уг баримт бичигт зааснаар, Грек 86 тэрбум хүртэл еврогийн зээлийн оронд хатуу хэмнэлтийн бодлого явуулах ёстой.

Парламентын сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаагаа СИРИЗА намын сонгуулийн штаб урьд нь мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд