“Хархорин” хүнсний захад махны үнэ хямд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-10 11:09:56

Нийслэлд энэ долоо хоногийн байдлаар  хонины ястай мах нэг килограмм  нь дунджаар 5725 төгрөг, нэг килограмм үхрийн ястай махны дундаж үнэ  7030 төгрөг байна хэмээн Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал 180 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 575 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал буюу 10 төгрөгөөр буурч, хонины цул мах тогтвортой байгаа юм. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд