Египет жуулчдыг андууран хөнөөсөндөө уучлалт гуйв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-16 12:24:20

КАИР. /ВВС/. Терроризмтой тэмцэх ажиллагааны үеэр аюулаас хамгаалах хүчнийхэн нь 12 хүн, тэдний дотор найман мексик жуулчныг андууран хөнөөсөнтэй холбогдуулан Египет уучлалт гуйлаа.

Аялал, жуулчлалын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ 12 хүн нь Баруун цөлийн /Western Desert/ алслагдсан бүсээр аялах зөвшөөрөл авсан байсан юм.

Гэхдээ Египетийн ДХЯ мэдэгдэхдээ, “Тэд хориотой бүс рүү нэвтэрсэн” гэв.

2013 онд Ерөнхийлөгч Мухамед Мурсиг түлхэн унагааснаар босогчид халдлага үйлдэх нь идэвхжсэнтэй холбоотойгоор Египет лалын босогчидтой тэмцсээр байна.

Баруун цөл нь жуулчид олноороо очдог газруудын нэг ч Ливид аюулгүй байдал муудаж буйн улмаас аюултай газруудын нэг болоод байгаа ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд