2019 оныг “Гэр бүлийн жил” болгохоор төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-02 20:44:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 96 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдааныг 12 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдсэн. Тус хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны үндсэн чиглэлийг батлах тухай” болон “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцэх юм.

Үүний дагуу аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо аймгийн 2019 оны төсвийн төсөлтэй танилцаж дүгнэлт гарсан бол пүрэв гарагийн зөвлөгөөнөөр “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц” болон “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн Үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны Үндсэн чиглэлийн тухай” асуудлыг урьдчилан хэлэлцлээ. 
Ирэх 2019 оны тухайд аймгийн хэмжээнд  “Гэр бүлийн жил” болгон зарлахаар төлөвлөж байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат энэ үеэр мэдээлэв. 
Зөвлөлгөөний үеэр төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн
. Үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны Үндсэн чиглэлтэй холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө.

Дашрамд Дархан-Уул аймаг нь 2018 оныг “Ахмадын жил” болгон зарлаж, нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх зорилтын хүрээнд хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох гэсэн 2 зорилтыг дэвшүүлж, үүний дагуу нийт 46 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтсээс үйл ажиллагааны биелэлтийг 97,3 хувьтай хэмээн дүгнэжээ.

 

Холбоотой мэдээ