Украины хар дансанд 280 гаруй хүн бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-17 13:20:20

КИЕВ. /TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын удирдагч Александр Захарченко, Игорь Плотницкий нарын нэр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн өчигдөр баталсан хориг арга хэмжээний жагсаалтад орсон байна.

Украины Ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлсэн хориг арга хэмжээний хар дансанд Донецкийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Эдуард Басурин, Донецкийн Ардын зөвлөлийн дарга Денис Пушилин болон тус зөвлөлийн дэд дарга Андрей Пургин мөн оржээ.

Үүнээс гадна, Донбасс бүс нутгийн идэвхтнүүд, оршин суугчид болон ОХУ, Украин, Серби, Итали болон бусад 10 гаруй орны дэмжлэг үзүүлэгчид гээд 280 хүнийг хар дансанд оруулжээ.

Хар дансанд нэр нь орсон хүмүүсийн Украинд нэвтрэх эрхийг хасаж, тэдний хөрөнгийг битүүмжилсэн гэж баримт бичигт дурдсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд