Худалдаа, хөгжлийн банк хэлэлцээрт орох хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-14 13:55:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголиан Коппер Корпорейшн” ХХК УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын дагуу Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлтээ өнгөрсөн даваа гарагт хүргүүлсэн. Худалдаа, хөгжлийн банк /ХХБ/ дээрх хэлэлцээрт, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн санхүүгийн зөвлөхөөр оролцох хүсэлтээ мөн өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлжээ.


Хүсэлтэд, "...Худалдаа, хөгжлийн банк 2016 онд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ний ОХУ-ьн “Ростех" компаниас “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах ажиллагаанд нь хуулийн дагуу санхүүгийн зөвлөгөө өгч, зээл олгосон юм..." гэж дурджээ. Мөн тус компани ХХБ-наас Засгийн газартай хийх хэлэлцээрт санхүүгийн зөвлөхөөр оролцохыг хүссэн тухай ч дурдсан байна.


Өнгөрсөн даваа гарагт “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэхдээ, “УИХ-ын 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн асуудлаар манай компанитай хэлэлцээр хийхийг  даалгасан. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан энэхүү хэлэлцээрийг дахин хийх шаардлагатайг Ерөнхий сайдаас хүсэж байгаагаа илэрхийлж бичиг хүргүүллээ" хэмээн мэдэгдсэн.


Холбоотой мэдээ