МЗЭ-ийн гишүүн зохиолч Б.Найдандоржийнх “Өнөр гэр бүл”-ээр шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн 2019 оны шилдэг "Өнөр гэр бүл"-ээр есөн хүүхэд төрүүлж өсгөсөн Дашинчилэн сумын өндөр настан Б.Найдандорж, О.Дамдиа нар шалгарлаа.
Б.Найдандорж Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн бөгөөд “Могойн
голын унага” “Борог өвс” яруу найргийн ном, “Ямаатын даваа” тууж, өгүүллэгийн ном,
“Бэлчээрийн малын хариулга маллагааны урлаг” хэмээх ном бүтээсэн
уран бүтээлч юм.
Тус аймгийн "Шилдэг
залуу гэр бүл”-ээр Бүрэгхангай сумын Д. Ганбат, Н.Удвал,. “Шилдэг авьяаслаг
гэр бүл"-ээр Булган сумын М.Ганболд, Ж.Мядагмаа, "Шилдэг сурган хүмүүжүүлэгч гэр бүл"-ээр мөн сумын С.
Маналжав, Д.Нэргүй, "Шилдэг бүтээлч эко гэр бүл"-ээр Баяннуур
сумын Т.Цэвэгжав, Х.Цээжав, "Шилдэг бизнес эрхлэгч гэр бүл"-ээр Хангал сумын Хялганат
тосгоны Ж.Мөнхбат, Ганцэцэг нар шалгарчээ.