А.Санчезийг "Найрамдал" медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-07 13:03:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Дэлхийн сагсан бөмбөгийн "3х3" холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчезийг Төрийн дээд шагнал "Найрамдал" медалиар өнөөдөр шагнав.


Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа "Найрамдал" медалийг зүүн өгч, баяр хүргэв.


Шагнал гардуулах үеэр, дэд дарга Г.Байгалмаа олон улсын чанартай тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлж, цаашдаа олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад анхаарч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ