"Лалын улс" дүрвэгчдийг Европ руу явуулахгүй байхыг оролдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-21 10:20:24

ТОКИО. /NHK/. Сири болон Ойрхи Дорнодын бусад улсыг орхин явж буй дүрвэгчид болон цагаачдын итгэлийг алдуулахын тулд “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл онлайнд дүрс бичлэг тавьжээ.

Сири болон Иракт төвтэй тус босогчдын бүлэглэл өнгөрсөн долоо хоногоос иймэрхүү дүрс бичлэгүүдийг интернэтэд тавьж эхэлсэн байна.

Нэг дүрс бичлэгт тус бүлэглэлийн хяналтад орсон газарт амьдардаг бололтой эрэгтэйг харуулжээ. Энэ эрэгтэйн ярьснаар, лалын шашинт улсуудыг устгахын тулд Европын улсууд дүрвэгчдийг хүлээж авч байна.

Токиогийн их сургуулийн гадаад судлалын профессор Хироюки Аояма нь “Лалын улс”-ыг шинжээч аж. Түүний хэлснээр, тус бүлэглэл нь хяналтдаа авсан газруудынхаа оршин суугчдаас татвар аван санхүүжилтынхээ дийлэнх хувийг бүрдүүлдэг байна.

Тиймээс Европ руу хүмүүс олноороо дүрвэж байгаатай холбоотойгоор санхүүгийн эх үүсвэрийнхээ нэг хэсгийг алдахаас “Лалын улс” урьдчилан сэргийлэхийг оролдож байна гэж тэрбээр хэллээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд