Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
bolor@montsame.mn
2020-03-26 21:42:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар COVID-19 халдварын дэгдэлтээс үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрүүд, Япон Улс, БНСУ рүү үйлдэх тусгай үүргийн нислэг зэрэг цаг үеийн асуудлыг танилцуулж, харилцан санал солилцжээ.

 

Холбоотой мэдээ