Улаан-Үдийн үйлдвэр УБТЗ-д сэлбэг нийлүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-05-02 22:53:05

УЛААН-ҮД. /baikal-daily/. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын зүтгүүр вагон засварын үйлдвэр "Улаанбаатар төмөр зам" Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт 13 сая долларын сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр болжээ.

Үүнтэй холбогдох гэрээнд Улаанбаатар төмөр замын удирдлага гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна дараа жил нийлүүлэлт хийх тохиролцоонд хүрчээ.

Хамтран ажиллах тухай гэрээг Монголд болсон “Азид нэвтрэх үүд хаалга” үзэсгэлэнгийн үеэр байгуулсан тухай Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Уг үзэсгэлэнг Буриад улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим зохион байгуулжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ