ШУА, Дэлхийн Хазарын зөвлөлтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-25 18:27:32

Монгол Улсын ШУА болон Дэлхийн Хазарын зөвлөл өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ШУА-ийг төлөөлөн ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Дэлхийн Хазарын зөвлөлийг төлөөлөн зөвлөх Акрам Гизаби нар гарын үсэг зурав.

Дэлхийн Хазарын зөвлөл нь дэлхий даяар тархан суурьшсан хазара үндэстнүүд гурван жилийн өмнө Бельги улсад байгуулсан олон улсын байгууллага юм. Акрам Гизаби хэлэхдээ, “Ихэнх Хазарууд Афганистан, Иран, Иракт амьдардаг. Өөрийн соёл иргэншлээ олон зуун жилийн турш хадгалан,  дүр төрх, цус, хэл соёлоо мартаагүй хамгаалж үлдсэн бүлэг хүмүүс. Дэлхий дээр Афганистанд 9-10 сая хазара хүмүүс амьдардаг. Энэ гэрээний дагуу нүүдлийн соёл иргэншлээ цаашид хамгаалах, олон улсын түвшинд сурталчлахыг зорьж байна” гэв.

Талууд цаашид физикийн шинжлэх ухаан, хэл соёл, нүүдлийн соёл иргэншлийн чиглэлээр хамтран ажиллах юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд