“Роснефть” Монголын нефтийн хэрэглээний 80 хувийг хангадаг

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-05-18 16:22:38

МОСКВА. /angi/. ОХУ-ын нефть, хийн "Роснефть" компанийн Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь хэмжээ 2015 онд нэмэгдсэн тухай тус компанийн өнгөрсөн оны тайлан мэдээнд дурджээ.

“Монголын гол гол худалдан авагчидтай 2015-2016 оны гэрээний нөхцлүүдийн талаарх хэлэлцээг амжилттай хийж, үнийн томьёолол болон нийлүүлэлтийн хэмжээг 2014 оныхоос доошгүй түвшинд хадгалах тохиролцоонд хүрлээ” гэж уг тайланд дурдсан байна.

"Роснефть" компани 2015 онд Монголын зах зээлд 777 мянган тонн бензин, дизель түлш, мазут болон керосин нийлүүлсэн нь 2014 оныхоос 24 хувиар өссөн тоо бөгөөд нийлүүлэлтийн хэмжээ ийнхүү нэмэгдсэнээр тус компани Монголын зах зээлийн 80 хувийг эзлэх боллоо.

“Бүх гэрээ хэлцлийг сар тутмын хамгийн доод хэмжээгээр худалдан авах нөхцөлтэйгөөр байгуулсан болохыг” "Роснефть" компани тодруулсан байна. 

Д.Жаргал  


 

 

 

 

Холбоотой мэдээ