Нүхтээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг хүртэлх автозамыг хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХУД-ийн Нүхтээс тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 метр автозамыг энэ сарын 11-ний өдрийг хүртэл хаана.
Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга
Э.Мөнх-Од өчигдөр мэдээлэхдээ, “Нүхтийн
автозамаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Нэгдсэн эмнэлэг хүртэлх автозамыг
холбох ажил хийнэ. Зам
хаасан үед зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөн зохицуулна. Иргэд, аж ахуйн
нэгж, байгууллага түр замаар
хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчих”-ыг зөвлөлөө. Энд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө
хучилт хийхээр төлөвлөсөн бөгөөд автозам ашиглалтад орсноор
Наадамчдын замын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой юм.