Сөүлээс 146 иргэнээ өнөөдөр татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-21 11:54:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21.00 цагт газардах хуваарьтай байна.


Тус онгоцоор 146  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлана.


Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ