Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замыг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замын дунд хэсэгт дулааны шугамд гэмтэл гарч засварын ажил хийж байна.
Засварын ажлыг өнөөдөр 9.00-22.00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул
жолооч, зорчигч нарыг доорх зураглал, тэмдгийн дагуу бусад замыг сонгон
хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас санууллаа.